Categories
Related to rental property tax FAQ

Түрээсийн хөрөнгийн татварыг хэзээ, яаж төлөх вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл www.smartcar.mn-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Categories
Related to rental property tax FAQ

Түрээсийн хөрөнгийн татварыг хэн төлөх вэ?

Түрээсийн хөрөнгийн татварыг түрээслэгч та төлнө.

Categories
Related to financial lease payments FAQ

Илүү төлөлт хийвэл эргэн төлөлтийн хуваарь автоматаар өөрчлөгдөх үү?

Санхүү түрээсийн гэрээнд өөрчлөлт орохгүй хэдий ч та үлдэгдэл хугацаандаа тааруулж өөрчилж харах боломжтой.

Categories
Related to financial lease payments FAQ

Хүү яаж бодогддог вэ?

Түрээсийн хүү нь таны үндсэн төлбөрийн үлдэгдлээс бодогдоно.

Categories
Related to financial lease payments FAQ

Илүү төлөлт хийвэл үндсэн төлбөрөөс хасагдах уу?

Таны илүү төлсөн дүн түрээсийн үндсэн төлбөрөөс хасагдана.

Categories
News

Mercedes Benz branch opened

Xacleasing LLC opened new branch and started operations in MSM Showroom facility. The customers can make purchases from luxury brands such as Mercedes-Benz, Jeep, Dodge, Chrysler and Mitsubishi Fuso within 1 day with a favorable fast leasing options offered by Xac Leasing Company.

Contact info:

  • MSM group LLC Sales manager N.Ariuntulga, phone: 9900-8841
  • XacLeasing LLC Relationship officer N.Munhtushig, phone: 9009-9136
Categories
News

Hyundai excavator leasing-news

XacLeasing LLC offers lowest-interest rate leases at monthly 0.99% for Hyundai heavy equipment in cooperation with Hera Equipment LLC.

Lease term of HYUNDAI heavy equipment:

  • Down payment – 20%
  • Interest rate (monthly) – 0.99%
  • Lease duration: 36 months
  • Collateral: Not required
  • Allowable equipment: Hyundai 300, Hyundai 380, Hyundai 450, Hyundai 520 and Hyundai 850

Contact information: Relationship officer Batkhangai.B, Tel: 9907-3308

Categories
News

ECБХБ(EBRD) МОНГОЛЫН ЛИЗИНГИЙН САЛБАРЫГ ДЭМЖИХЭЭР БОЛЛОО

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь 3 сая ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийн зээлийг төрөлжсөн лизингийн үйлчилгээг үзүүлдэг ХасЛизинг ХХК-д өгөх болов. Энэ хөрөнгө оруулалт нь жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэшчдэд санхүүгийн түрээсийн үйлчилгээ олгоход нэмэр чиглэгдэж байгаа бөгөөд тэр тусмаа машин механизм, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд голлон олгох юм.

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа салбар бөгөөд, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн шаардлага байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилт бий болгож байгаа юм. Монгол улсад албан бүртгэлтэй ажлын газруудын 90% нь жижиг, дунд үйлдвэрлэлүүд байдаг ба барьцаа хөрөнгөгүй, өмнөх санхүүгийн байдлаасаа болж урт хугацааны банкны зээлд хамрагдахад бэрхшээлтэй байдаг.

ЕСБХБ-ын Даатгал, Санхүүгийн Үйлчилгээний Газрын Дарга Ноэл Эдисон нь хэлэхдээ: “Энэ төсөл нь ЕСБХБ-ын Монголын лизингийн салбартай хамтарч ажиллаж байгаа анхных тохиолдол бөгөөд санхүүжилт дутагдаж байгаа жижиг, дунд бизнес эрхлэчдэд тус нэмэр үзүүлэхэд оршино. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь улс орны хөгжилд их хувь нэмэр оруулахаас гадна ажилгүйдлийн тоог багасгаж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлдөг их ач холбогдолтой салбар юм.”

ХасЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Цэвэгжав нь хэлэхдээ: “ХасЛизинг бол Монгол улсын лизингийн салбарт тэргүүлэгч компани бөгөөд ЕСБХБ-ийн санхүүжилт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр дэмжихээс гадна манай харилцагч нарыг гадаад ханшны эрсдэлээс хамгаалах сайн талтай юм. ЕБСБХ-ээс авсан санхүүжилт нь Монгол төгрөгөөр олгогдож байгаа явдал нь харилцагч нарт мөн адил төгрөгийн олголттой ижил таатай нөхцлийг олгож байна.”

2006 оноос хойш ЕСБХБ нь тус улсад дэд бүтэцийн хөгжил, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн ба санхүүгийн салбарын хөгжилд нийт 1 тэрбүм ам.доллартай тэнцэх хөрөнгийг санхүүжүүлсэн ба үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгийг эргэлтэнд оруулахад хувь нэмэр оруулсан билээ.

ЕСБХБ-ийн Хэвлэлийн Холбоо

Categories
News

ХАСЛИЗИНГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВЛАА

Азийн Хөгжлийн Банк нь Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудад зээл, хөрөнгө оруулалт, баталгаа гаргах, буцалтгүй тусламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан дэмжиж туслалцаа үзүүлдэг хөгжлийн олон талт байгууллага билээ.

Энэ удаад Азийн Хөгжлийн Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Монгол Улсад Лизингийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ХасЛизинг ХХК-д 10 сая ам.долларын санхүүжилт олголоо.

Тус санхүүжилт нь Жижиг, дунд бизнес эрхлэгчидэд шаардлагатай байгаа дэвшилтэт тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн шинэлэг үйлчилгээ болох Лизингийн үйлчилгээгээр дамжуулан олгох зорилготой юм.

Лизингийн үйлчилгээ нь нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжүүдийг олгодог давуу талтай үйлчилгээ юм.

Categories
News

М.БОЛД: ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛД ЕСДҮГЭЭР САРААС УЛС ТӨРИЙН АШИГ СОНИРХОЛТОЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХГҮЙ

Өдрийн сонин, 2013.08.01.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Болдтой ярилцлаа.

– Танай компаниас гаргасан улстөрийн нам эвслээс хараат бус, төвийг сахих зарчмыг хэрэгжүүлэх тухай журмыг сонирхлоо. Улстөрийн ашиг сонирхолтой хүн Тэнгэр Санхүүгийн Нэгдэлд ажиллаж болохгүй нь гэж ойлгож болох уу?

– Тэгж ойлгож болно.

– Энэ журам ТэнГэр Санхүүгийн Нэгдэлд харъяалагддаг бүх компанийн удирдлага, ажиллагсдад үйлчлэх үү?

-Тиймээ, нийлээд 2000 гаруй хүн ажиллаж байгаа ХасБанк, ХасЛизинг, ТэнГэр Даатгал, ТэнГэр Капитал, ТянРонг, ХасСекьюрити бүгдэд нь хамаатай.

– Улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүн гэж хэнийг хэлэх вэ, журамд тодорхой заасан байгаа юу?

– Аль нэг улстөрийн хүчний удирдах зөвлөл юм ууаппаратаддавхар алба хашдаг, эсвэл тэргүүлэгчдийнх нь бүрэлдэхүүндорчихсон, нэг бол аль нэг нам, улстөрийн хүчнийг төлөөлжорон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид сонгогдсон,улстөрийн үзэл бодолтой төрийн бус байгууллагын удирдлагад нь багтсан, ер нь улстөртэй ямар нэг байдлаар холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг сонголтоо хий гэж байгаа юм. Амьдралаас харахад ийм хүмүүс компанийнхаа нэрийг ашиглаж сонгуульд өрсөлдөөд байдаг. Энэ бол маш зохисгүй зүйл. Хэрвээ ийм явдал гарвал тухайн банк санхүүгийн байгууллагатай харилцдаг өөрүзэлбодолтой харилцагчид эсэргүүцэх нь тодорхой. Тэгээд ч олон аж ахуйн нэгжтэй харилцдаг, олон мянган хүнтэй, тусгай, онцгой эрхтэй байгууллагад ажилладагаа ашиглаж, ажлаа, ажлынхаа шугамаар тогтоож чадсан хэлхээ холбоо, харилцаагаа улстөрийн болон өөрийнхөө хувийн эрх ашигтнийцүүлж хаа нэг газар сонгогдох гэж явах ньзүй бус асуудал.

Хэрвээ улстөрийн карьер хөөе гэж бодож байгаа бол ажлаа өгөх ёстой. Төрийн албан хаагчид ч улстөр хөөвөл ажлаасаа чөлөөлөгддөг хуультай шүү дээ. Хувийн хэвшлийн компани, банк санхүүгийн байгууллага ч тэр зарчмыг баримтлах ёстой. Ялангуяа олон нийтэд үйлчилдэг онцгой эрхтэй байгууллагын хувьд онцгойлж баримтлах зарчим. Журам хэрэгжээд эхэлчихсэн болохоор аль нэг улстөрийн хүчний талд ажиллаж, байгууллага дотроо идэвхтэй үйл ажиллагаа явуулж, бусдыг аль нэг нам хүчний төлөө санал өгөхийг уриалан дуудах үйл ажиллагааг Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн хэмжээнд явуулжболохгүйболж байна гэсэн үг.

-Журмыг хэзээнээс мөрдөж эхэлсэн бэ. Улстөрийн карьераа хөөе гэж бодож байгаа хүмүүст сонголт хийх хугацаа өгөх үү?

– Журам энэ оны долдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн. Есдүгээр сарын нэгэн гэхэд энэ журмын гүйцэтгэлийг хангуулна. Өөрөөр хэлбэл удирдах ажилтан ажиллагсдадаа гурван сарын хугацаа өгсөн гэсэн үг. Хэрвээ манай компанид ажиллаж байгаа удирдах ажилтан улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр хүнд хандан сонголтоо хий гэж өгч байгаа хугацаа. Нэг бол үлдээд ажлаа хий, цэвэр санхүү, банкныхааүйлчилгээг олон нийтэд эрх тэгш хүргэ, эсвэл ажлаа өгөөд улстөрийн карьераа хөө гэсэн утга агуулгатай тушаал гарсан байгаа.

-Одоогоор улстөрөө сонгоё, эсвэл улстөрөөс татгалзъя гэж мэдэгдсэн хүн байна уу?

-Одоогоор энэ журмын талаар манай ажиллагсдаас тайлбар хүссэн асуулт их ирж байгаа. Хүний нөөцийн албаныхан асуултуудад нь хариулж байна.

– Банк санхүүгийн байгууллагын хувьд ажиллагсдаа улс төрөөс хараат байлгах талаар албан ёсны ийм шийдвэр өмнө нь гаргаж байгаагүй. ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хувьд энэ журамцоо шинэ шийдвэр үү, эсвэл өмнө нь иймэрхүү зарчим мөрдөж байсан уу?

-Улстөрөөс хараат байх энэ журам гэнэт гараад ирээгүй л дээ.Үүний өмнө манай компани энэ журамтай агуулгаараатөстэй журам гаргаад хэрэгжүүлж байсан. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах журам гэсэн нэртэй. Энэ журмын үндсэн санаанууд явж байгаа. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах журам банк санхүүгийн байгууллага, Монголын компаниудын хүрээнд анхдагч байж магадгүй. Тэр журамд ашиг сонирхлын зөрчилдөөн гэж юу болохыг тодорхойлсон.

-Ашиг сонирхлын зөрчил гэдэгт ямар хүмүүсийг хамаатуулж байсан бэ?

-Наад зах нь банкны ажилтан, удирдлага зээлдэгч компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч юм уу, удирдлагад нь байвал ашиг сонирхлын зөрчил гэж үзнэ. Мөн банкны ажилтан, албан хаагч, удирдлагын гэр бүл төрөл төрөгсөд, хамаатан садан нь банктай харилцдаг зээлдэгчдийн компанид ямар нэг хамааралтай байвал ашиг сонирхлын зөрчил гэж үзнэ. Бас банкинд бараа үйлчилгээ бэлтгэн нийлүүлэгч компанитай ямар нэг хамааралтай байвал ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдохоор байгаа.

-Улстөртэй ямар холбоотой хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх вэ?

-Манай ажилтан албан хаагчдын ах дүүс, эцэг, эх, ойрын хамаатны хэн нэг нь улстөрийн үйл ажиллагаа явуулдаг, Засгийн газарт ажилладаг бол, энэ нь ямар нэгэн бизнесийн хэлцэл гэрээ контрактанд нөлөөлөхүйц байвал ашиг сонирхлын зөрчилдөөнтэй гэж үзнэ.

-Улстөрийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн ажилтнуудаа яадаг вэ?

– Эхний ээлжинд ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байж болзошгүй ажилтан удирдлага энэ тухайгаа компанийнхаа удирдлагад мэдээлэх ёстой. Төрийн албан хаагчид ашиг орлогынхоо мэдүүлгийг өгдөгтэй адилхан миний гэр бүлийн хүн, тэр гэдэг хамаатан садан маань төр засгийн ийм тийм удирдах албан тушаал хашдаг гэсэн мэдээллээ компанийнхаа удирдлагад өгөх үүрэгтэй. Мэдээллийг нь хянаж үзээд ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байж болзошгүй жагсаалтад оруулах шаардлагатай гэж үзвэл оруулна.Дараа нь манай холбогдох албаныхан ажилтнуудын өгсөн мэдээллийг хянаж үзээд, бизнесийн гэрээ контракт, хэлцлийн хувьд зөрчилгүй болгох талаас нь ажиллах журамтай. Тодруулж хэлбэл энэ журамд төр засгийн албан тушаалтнуудтай ойр дотно, хамаатан садан байх гэсэн агуулгатай өгүүлбэр бий. Шинэ журмын хувьд тэр заалтыг дэлгэрүүлж, илүү тодорхой болгосон хэрэг л дээ. Улстөрөөс хараат байх гэж юуг хэлж байгаа юм, үүнийг яаж журамлах ёстой вэ гэдгийг дэлгэрэнгүй байдлаар зохицуулсан журмыг нэмж гаргасан гэж ойлгож болно.

– Банк санхүүгийн үйл ажиллагаа, улстөрийн ашиг сонирхлыг салгах бодлогоор гаргасан энэ журам мэдээж хамгийн түрүүнд харилцагчдад өгөөжөө өгнө. Миний хувьд банк санхүүгийн салбарын эрсдлийг багасгаж, цаашид тогтвортой хөгжүүлэх суурь болсон шийдвэр юмболов уу гэж харж байна. Журам гаргах болсон үүдэл шалтгааны нэг нь энэ мөн үү?

-Таны эхний ажиглалт, сэтгэгдэл бидний хүсэн хүлээж байсан зүйл мөн л дөө. Дахин хэлэхэд манай компанийн хувьд улстөрөөс хараат бус байх явдлыг банк санхүүгийн байгууллагын удирдлага, ТУЗ-ийн хүрээнд мөрдүүлэх, нэвтрүүлэх үйл ажиллагаа тохиолдлын зүйл биш. Учир нь манай компани “Эрдэнэт хүмүүн, эх дэлхий, эрүүл ашгийн төлөө үйл ажиллагаа явуулна” гэсэн эрхэм зорилготой. Банк санхүүгийнүйл ажиллагаа бол зөвхөн ашгийн төлөө бус. Яах аргагүй ашгийн төлөө байгууллага мөн ч гэлээ ашиг гэдэг бол цорын ганц зорилго нь биш. Ашиг олохдоо эрүүл ашиг олох ёстой. Эрүүл ашиггэж юуг хэлээд байна вэ гэхээр банк санхүүгийн үйлчилгээхүний төлөө байх ёстой. Иргэдийн ашиг орлого нэмэгддэг, амьжиргаанытүвшин нь сайжирдаг, бүтээлч, баялаг үйлдвэрлэдэг хүнийг дэмждэг байх, бас өр зээлийн дарамтанд ордог байх ёсгүй. Ийм агуулгаар эрдэнэт хүмүүнийг дээдэлсэн санхүүгийн үйлчилгээ явуулна гээд байгаа юм. Эх дэлхийн төлөө гэдэг нь байгаль орчныг бохирдуулж,хохирол учруулахаар төсөл, үйл ажиллагаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлж, зээл олгохгүй гэсэн үг. Эрдэнэт хүмүүн дотор бас нэг чухал агуулга бий. Санхүүгийн үйл ажиллагааг хүний төлөө явуулахаас гаднабусдад үлгэр дуурайл болохуйцаар явуулах хэрэгтэй. Үлгэр дуурайл болно гэхээр бүх л үйлчилгээ маань ёс зүйтэй байх ёстой. Хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй, тэгш үйлчлэх учиртай. Хүнийг яс үндэс, хүйс, улстөрийн үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Энэ бүх үзэл санааг банкныхаа үйлчилгээнд шингээх гэж оролдлоо.

-Цэвэр эрүүл ашгийг бодож ажиллахаар тийм ашигтай ажиллаж чадах уу?

-Эрүүл ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахын гол давуу тал бол тавь, зуун жилийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад оршино. Энэ л хамгийн том ашиг.

-Хөдөө орон нутагт ажилладаг банкуудын хувьд тэр банкны тийм захирал намайг тэр намынх болохоор зээл өгөхгүй юм гэсэн шүүмжлэл мэр сэр гардаг. Банкуудын удирдлага улстөртэй огт хамаагүй болоод ирэхээр иргэдэд ийм асуудал тулгарахаа болих нь ээ?

-Энэ журмыг гаргах болсон цаад зорилгыг харилцагчаа ялгаварлахгүй, эрх тэгш үйлчилгээ үзүүлэх гээд ойлгочихож болно. Ямар ч харилцагчийг улстөрийн талаас нь, улс төрийн үзэл бодлоос нь болж ялгаварлан гадуурхахгүй гэдэг санааг улам гүнзгийрүүлж гаргасан журам байгаа юм.

-Компанийнхаа хүн хүч, хөрөнгө мөнгийг улстөрийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Банкны хувьд заавал улстөрөөс хараат байх ёстой хамгийн гол шалтгааныг нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Ерээд оны эхээр батлагдсан Улстөрийн намын тухай хуулиар компани, төрийн байгууллага дотор намын үүр хороо гэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүтцүүдийг хууль бус болгосон. Ард түмнийг талцуулахгүй, улстөрийн туйлшрал, хөөрөгдөлд автуулахгүй байх маш чухал заалт. Сүүлийн үед компаниуд, байгууллагуудын удирдлагааль нэг намыг ил тод дэмжиж, ажиллагсдаа уриалж, санал өг гэсэн байдлаар хандаж, компанийнхаамөнгө хөрөнгө, хүний нөөцийг аль болох улс төрийн ашиг сонирхолд ашиглах явдал нэлээд гаарсан л даа. Нийгэм маань ч эвлэрэх шинж рүүгээ орж байна. Энэ их буруу хандлага. Банкны хувьд өөр өөр үзэл бодолтой хүмүүст үйлчилдэг үйлчилгээнийбайгууллага. Бидний харилцагчдын дунд аль нэг улстөрийн хүчнийг дэмждэггүй, улстөрд сонирхолгүй, ажлаа хийгээд явж байгаа маш том хэсэг бий. Бид тэр хүмүүсийн мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр аваад бусдад зээлүүлдэг. Ийм онцлогтой байгууллага хэрнээ тэр олон мянган хүний мөнгөн хөрөнгийг зөвхөн өөрийн сонирхлоор чиглүүлж, улс төрийн зорилгоор ашиглана гэдэг байж болохгүй асуудал л даа. Харилцагчид маань бидэнд тийм эрх олгоогүй.

-Банк санхүүгийн байгууллага, ер нь ямар нэг компанид ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшсэн хүн тухайн компанийнхаа нэрийг барьж өрсөлддөг. ТэнГэр Санхүүгийн Нэгдэлд ажилладаг бол ингэх боломжгүй гэсэн үг үү?

– Мэдээж тийм боломж байхгүй.

-Архи, тамхийг компанийн зардлаар санхүүжүүлэхгүй гэсэн шийдвэр танай банкинд үйлчилдэг гэж сонссон. Компаниас зохион байгуулдаг хүндэтгэлийн хүлээн авалт, албан ёсны арга хэмжээгээ ч архи, тамхигүй зохион байгуулдаг уу?

-Архи, тамхийг компанийн зардлаар санхүүжүүлэхгүй гэсэн шийдвэр 2010 оны долдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Компанийн албан тасалгаа, нутаг дэвсгэр, хашаа хороонд архи, тамхи хэрэглэхгүй гэсэн тушаал хэрэгжээд гурван жил болж байна. Хүлээн авалт, дайллага, цайллага ч ялгаагүй. Компанийн мөнгөөр архи, тамхи худалдаж авахгүй. Бүр онцгой тохиолдолд, гадаад дотоодын зочин төлөөлөгчдөд үйлчлэх дээд хэмжээний уулзалтуудын үеэр үнэхээр архи тамхигүй бол болохоо байчихаад байгаа бол авч болох юм гэсэн шинэ нэмэлт бий. Гэхдээ энэ бол тун онцгой нөхцөлд л хэрэгжинэ. Гол анхаарах зүйл бол ажиллагсдад зориулсан арга хэмжээн дээр ямар ч тохиолдолд компани мөнгө гаргахгүй. Хувь хүн архи, тамхи хэрэглэхийг хүсч байвал өөрийнхөө мөнгөөр авах ёстой. Бас нэг зүйл нэмж хэлэхэд компанийн шугамаар зохион байгуулж байгаа аяллаа ч архи, тамхигүй зохион байгуулдаг. Зарим нэг тэвчээргүй хүмүүс нууцаар архиа цэвэр усны саванд хийгээд аваад явчихсан байдаг юм. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал байх. Ач холбогдлыг нь тэр дороо ойлгохгүй ч аяндаа ойлгоно. Банк санхүүгийн үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр хүргэх хүмүүс наад зах нь архи тамхи хэрэглэдэггүй, өндөр ёс зүйтэй байх ёстой. Тэгж байж л тэр үүргээ биелүүлнэ.

-Танайхаас хэрэгжүүлж байгаа шиг журмуудыг банк санхүүгийнхэн мөрдөөд эхэлбэл салбарынхаа хөгжилд ч хэрэгтэй юм байна. Ер нь банк, санхүүгийн салбар эрүүлжихийн тулд яах ёстойгэж та боддог вэ?

-Банк бол бүх хүнтэй харилцах лицензийг авсан гэдэг утгаараа онцгой эрхтэй аж ахуйн нэгж. Монгол улсад 60 мянган компани бүртгэлтэй. Бүх иргэдээс хадгаламж авах эрхтэй компани нь арав гаруйхан. Үүнийг л онцгой эрх гээд байгаа юм. Бусдаас мөнгөн хөрөнгийг ньтатаж авах эрхийг авсан онцгой эрхтэй компани эргээд онцгой үүрэг, хариуцлагатай байх ёстой. Эрх үүрэг нь тэнцвэргүй болоод ирэхээр иргэд л хохирдог. Өнөөдөр банкны хууль тогтоомж хангалттай түвшинд байгаа. Монгол банкнаас хуулиа дагасан дүрэм, журмыг хангалттай гаргасан. Асуудал нь хууль тогтоомжийг мөрддөггүйд байгаа юм. Нэгэнт гарсан хууль дүрэм журмыг чанд сахидаг ёсзүй чухал байгаа. Албадлагаар мөрдүүлэх гэвэл амжилт олохгүй л дээ.Банкны хувьцаа эзэмшигчид, ТУЗ, гүйцэтгэх удирдлага, захирлууд хангалттай боловсрол, мэдлэг, хариуцлага, ёсзүй, хүмүүжилтэй байх ёстой. Тийм хүмүүс байгууллагыг удирдаад эхэлбэл хууль дүрэм биелүүлэхгүй байна гэх асуудал гарахгүй. Банкны удирдлагууд дотоод итгэл үнэмшилтэй байсан цагт батлагдсан дүрэм журмыг дуртайяа хүлээн зөвшөөрч өдөр тутам мөрдөхийг эрмэлзэнэ. Банк санхүүгийн салбар нь хөгжсөн улс орнуудын түүхийг харахаар ийм л байдаг.

Хууль, дүрмийн хэрэгжилтийг хянадаг газар бол Монгол банк. Хянах бүрэн бололцоо нь тэдэнд бий. Жишээ нь ямар нэг банкны гүйцэтгэх захирлыг хувь нийлүүлэгчид, ТУЗ томилдог ч эцсийн зөвшөөрлийг Монгол банк өгдөг. Банк байгуулж байгаа хувьцаа зэмшигчдэд ч Монгол банк зөвшөөрөл өгдөг. Банкны удирдлагад тавьж байгаа хяналт шалгалтыг чангатгаж хэрэгжилтэн дээр нь анхаарах хэрэгтэй.

Өөр нэг анхаарах асуудал гэвэл банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох ёстой. Хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн гишүүд нь хэн юм, гүйцэтгэх удирдлагад нь ямар хүмүүс байна, санхүүгийн тайлан тэнцэл баланс нь хэр байгаа зэрэг бүх мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь мэдээлэх ёстой. Товчхон мэдээлвэл хэн ч юу ч ойлгохгүй. Тэгж байж банкуудыг зөвхөн Монгол банк биш нийт харилцагчид хянах боломжтой болно. Хэрэв ямарваа нэг зүйл нь буруу зөрүү сэжигтэй санагдвал мэдээлэл ил тод байгаа нөхцөлд иргэд өөрсдөө шийдвэрээ гаргачих бололцоотой. Бүр болохгүй бол мэргэжлийн хүмүүст тайланг ньүзүүлж зөвлөгөө аваад аль банктай харилцвал эрсдэлгүй вэ гэдгээ мэдэх боломж бий.

Ц.БААСАНСҮРЭН