Categories
Vendor companies Home slide

НИЙЛҮҮЛЭГЧ ХЭРХЭН БОЛОХ ВЭ?

ХасЛизингээр дамжуулан машин механизм, тоног төхөөрөмжөө борлуулахаар хамтран ажиллах байгууллага нь дараах шалгуурыг хангасан байна. 

Үүнд:

  • Сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа;
  • Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, тухайн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан;
  • Үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлдэг, үзэсгэлэнгийн танхим эсхүл эд хөрөнгө борлуулах тогтмол сувагтай;
  • Аль нэг байгууллагын албан ёсны борлуулагч эсхүл төлөөлөгч бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл, итгэмжлэл авсан байх;
  • Тухайн эд хөрөнгийг 1 жилээс доошгүй хугацаанд худалдан борлуулсан туршлагатай;
  • НӨАТ төлөгч байгууллага байх;
  • Нийлүүлж буй бүтээгдэхүүндээ 6 сараас дээш хугацаатай баталгаат хугацаа өгдөг байх;
  • Шаардлагатай сэлбэг, эд ангийг нийлүүлэх буюу зуучлах боломжтой;
  • Баталгааны хугацаанд өөрийн нөөц бололцоогоор засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой, эсхүл зуучлах боломжтой;

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ ашиглан дараах салбаруудад ашиглагддаг хөрөнгүүдийг санхүүжүүлэх боломжтой.

Боломжит бүтээгдэхүүн:

  • Газар тариалангийн техник;
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж;
  • Эмчилгээ оношилгооны төхөөрөмж;
  • Зам, барилгын техник хэрэгсэл;
  • Уул уурхайн машин механизм;
  • Шинэ суудлын автомашин;

Үүсэх давуу талууд:

  • Компанийн борлуулалтаа нэмэгдүүлэх;
  • Худалдан авагчаа алдахгүй байх;
  • Бэлэн мөнгөний урсгалаа сайжруулах;
  • Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
  • Санхүүгийн хүрэлцээ муу байгаа харилцагчиддаа бүтээгдэхүүнээ борлуулах;

Хэрэв та дээрх шалгуурыг хангаж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ үү.

Энэхүү материал нь:

  • Хамтран ажиллах тухай албан бичиг;
  • Байгууллагын товч танилцуулга, бизнесийн түүх;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний болон НӨАТ-ын гэрчилгээний хуулбар;
  • Үйл ажиллагаанд нь тусгай зөвшөөрөл шаардагддаг бол лиценз, зөвшөөрлийн хуулбар;
  • Албан ёсны борлуулагч эсхүл төлөөлөгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлцэл, зөвшөөрөл, итгэмжлэлийн хуулбарууд;
  • Сүүлийн улирлын Санхүүгийн тайлан, борлуулалтын тайлан;
  • Санхүүгийн түрээсээр борлуулах барааны дэлгэрэнгүй танилцуулга болон үнийн санал, борлуулагч болон худалдааны төлөөлөгчдийн талаарх холбоо тогтоох мэдээлэл зэргээс бүрдэнэ.

Үүний дараа Компанийн зүгээс материалыг хүлээн аваад зохих шатны судалгааг хийж хамтран ажиллах тухай шийдвэр гарсны дараагаар та бүхэнтэй холбогдон “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулна.

Categories
New car vendors Vendor companies

Starchase Automotive Limited LLC

PORSCHE, LAND ROVER, JAGUAR factory vehicles
SALES MANAGER
Porsche: 9511-6911, 9511-8911
Land Rover: 9911-8375, 9911-8301, 9910-8368
Jaguar: 7575-3911
XACLEASING SPECIALISTS
8805-8183
WEBSITE SOCIAL LINKS
https://www.facebook.com/PorscheCentreUlaanbaatar/
Categories
Download application form

Lease application (Individual)

Categories
Download application form

Lease application (Legal entity)

Categories
Open vacancy Human resource

Лизингийн мэргэжилтэн

Харилцагчийн санхүүгийн түрээсийн хүсэлтийг судлах, санхүүгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, гаргасан санал дүгнэлтийг холбогдох хороонд танилцуулах шийдвэрлүүлэх;

Categories
Related to eBarimt FAQ

Бүртгүүлсэн eBarimt уншихгүй, орохгүй бол яах вэ?

Та бүртгүүлсэн еBarimt устгаад дахин уншуулж үзээрэй. Эсвэл та татварын лавлах 1800-1288 утсанд хандан зөвлөгөө авна уу.

Categories
Related to eBarimt FAQ

Түрээсийн төлбөрт eBarimt өгөх үү?

Танд түрээсийн хугацааны туршид төлбөр төлөх бүрт таны төлсөн үндсэн төлбөрт НӨАТ-тэй eBarimt өгнө.

Categories
Related to rental property tax FAQ

Түрээсийн хөрөнгийн татварыг хэзээ, яаж төлөх вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл www.smartcar.mn-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард