Categories
General information Human resource

БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

  • Монгол Улс даяар бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ажиллагсдынхаа өмнө бид үүрэг хүлээнэ;
  • Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй;
  • Тэд ажилгүй болно гэж санаа зовох ёсгүй;
  • Цалин хөлс шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй эрүүл ахуйн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой;
  • Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно;
  • Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна;
  • Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана;
  • Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна;
  • Энэхүү зарчмын дагуу ажиллавал бидний үйлчилгээ харилцагчийн санаанд нийцэж, ажиллагсад маань урамшиж, хувьцаа эзэмшигчид зохих өгөөжийг хүртэх болно;
  • Ингэснээр бидний хийж буй ажил бидний Эх Орон – Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *