Categories
Нүүрний слайд

ГААЛЬТАЙ АВТОМАШИНЫ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Да хүрээ, 22 авто худалдааны төвүүдэд гаальтай автомашины зээлийн үйлчилгээг 2 ЦАГ дотор шийдвэрлэж байна.

Categories
Нүүрний слайд

ДУГААРТАЙ АВТОМАШИНЫ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн дугаартай автомашиныг 1ӨДӨРТ багтаан зээлээр аваарай.

Categories
Нийлүүлэгчид Нүүрний слайд

НИЙЛҮҮЛЭГЧ ХЭРХЭН БОЛОХ ВЭ?

ХасЛизингээр дамжуулан машин механизм, тоног төхөөрөмжөө борлуулахаар хамтран ажиллах байгууллага нь дараах шалгуурыг хангасан байна. 

Үүнд:

  • Сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа;
  • Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, тухайн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан;
  • Үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлдэг, үзэсгэлэнгийн танхим эсхүл эд хөрөнгө борлуулах тогтмол сувагтай;
  • Аль нэг байгууллагын албан ёсны борлуулагч эсхүл төлөөлөгч бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл, итгэмжлэл авсан байх;
  • Тухайн эд хөрөнгийг 1 жилээс доошгүй хугацаанд худалдан борлуулсан туршлагатай;
  • НӨАТ төлөгч байгууллага байх;
  • Нийлүүлж буй бүтээгдэхүүндээ 6 сараас дээш хугацаатай баталгаат хугацаа өгдөг байх;
  • Шаардлагатай сэлбэг, эд ангийг нийлүүлэх буюу зуучлах боломжтой;
  • Баталгааны хугацаанд өөрийн нөөц бололцоогоор засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой, эсхүл зуучлах боломжтой;

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ ашиглан дараах салбаруудад ашиглагддаг хөрөнгүүдийг санхүүжүүлэх боломжтой.

Боломжит бүтээгдэхүүн:

  • Газар тариалангийн техник;
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж;
  • Эмчилгээ оношилгооны төхөөрөмж;
  • Зам, барилгын техник хэрэгсэл;
  • Уул уурхайн машин механизм;
  • Шинэ суудлын автомашин;

Үүсэх давуу талууд:

  • Компанийн борлуулалтаа нэмэгдүүлэх;
  • Худалдан авагчаа алдахгүй байх;
  • Бэлэн мөнгөний урсгалаа сайжруулах;
  • Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
  • Санхүүгийн хүрэлцээ муу байгаа харилцагчиддаа бүтээгдэхүүнээ борлуулах;

Хэрэв та дээрх шалгуурыг хангаж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ үү.

Энэхүү материал нь:

  • Хамтран ажиллах тухай албан бичиг;
  • Байгууллагын товч танилцуулга, бизнесийн түүх;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний болон НӨАТ-ын гэрчилгээний хуулбар;
  • Үйл ажиллагаанд нь тусгай зөвшөөрөл шаардагддаг бол лиценз, зөвшөөрлийн хуулбар;
  • Албан ёсны борлуулагч эсхүл төлөөлөгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлцэл, зөвшөөрөл, итгэмжлэлийн хуулбарууд;
  • Сүүлийн улирлын Санхүүгийн тайлан, борлуулалтын тайлан;
  • Санхүүгийн түрээсээр борлуулах барааны дэлгэрэнгүй танилцуулга болон үнийн санал, борлуулагч болон худалдааны төлөөлөгчдийн талаарх холбоо тогтоох мэдээлэл зэргээс бүрдэнэ.

Үүний дараа Компанийн зүгээс материалыг хүлээн аваад зохих шатны судалгааг хийж хамтран ажиллах тухай шийдвэр гарсны дараагаар та бүхэнтэй холбогдон “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулна.

Categories
Нүүрний слайд

ЗАХИАЛСАН LAND CRUISER 300 АВТОМАШИНАА ЗАЙНААС ШИЙДҮҮЛЭЭРЭЙ

Хүсэн хүлээсэн Land Cruiser 300 автомашин 2021 оны 6 сарын 10-ны шөнө дэлхийн дахинд нээлтээ хийж үнэнч хэрэглэгч, шүтэн бишрэгч нартаа бэлэг барисан билээ. 2007 онд анхны Land Cruiser 200 загвар худалдаанд гарсан цагаас хойш уг загварт бүрэн шинэчлэлт хийгдээгүй байсан хэдий ч тухайн 14 жилийн хугацаанд маш их туршлагыг хуримтлуулж энэхүү Land Cruiser 300 загварын автомашин бүтжээ.

Хэрэв та Хот газар унахад чамин төдийгүй гэр бүлээрээ хөдөө газар явахад аюулгүй байдал бүрэн хангагдсан цоо шинэ загварын Land Cruiser 300 автомашиныг Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дилерүүд болох Таванбогд, Мөнххада болон Топ Моторс компаниудаар дамжуулан захиалсан машинаа замд явахад нь бидэнд хандаж санхүүгийн асуудлаа өдөрт нь шийдүүлээрэй.

  • Шийдэх хугацаа: 2цаг – 8цаг
  • Төлбөрийн урьдчилгаа: 10%
  • Хугацаа: 96 сар

Toyota Land Cruiser 300 маркийн автомашины лизингийн сарын эргэн төлөлтийг доорх хүснэгтээс харна уу.

Categories
Мэдээ мэдээлэл Нүүрний слайд

“СAT – LEASING” ХӨТӨЛБӨР

Барловорлд Монголиа ХХК нь Катерпиллар корпорацийн Монгол дахь албан ёсны дилер байгууллага юм.1996 онд байгуулагдсан цагаасаа хойш Монголын уул уурхай, эрчим хүч, барилга, зам барилга, дэд бүтэц болон хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, шинэ техник тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсээр ирсэн.

Барловорлд Монголиа ХХК болон ХасЛизинг ХХК нь хамтын ажиллагааны хүрээнд олон хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн бөгөөд үүний КАТ-ЛИЗИНГ хөтөлбөрийг харилцагч танд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна.

Та өөрийн сонгосон CAT, SEM брэндийн хүнд даацын машин, механизм, техникүүдийн КАТ-ЛИЗИНГ Хөтөлбөрийн хүрээнд хамгийн таатай нөхцөлтэй шуурхай, хялбар Лизингээр аваарай.

  • Хүү: 13.99%
  • Урьдчилгаа: 20%
  • Хугацаа: 6-24 сар
  • Шийдэх хугацаа: 3 хоног
  • Барьцаа хөрөнгө: Шаардахгүй

Холбоо барих:

  • ХасЛизинг ХХК-ийн Харилцааны мэргэжилтэн А.Ганзориг: 8805-8183

Бүрдүүлэх материалын жагсаалттай та ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу. Мөн та өөрийн цахим хаягаараа хүлээн авах боломжтой.

#шинийг, #шуурхай