ХасЛизинг ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд 16 жилийн хугацаанд Монголын Санхүүгийн түрээсийн салбарт мэргэшсэн тэргүүлэгч компани болтлоо хөгжиж суудлын болон хүн даацын тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын машин механизм, уул, уурхай, хөдөө аж ахуйн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлж ирсэн.
ХасЛизинг ХХК-ний цаашдын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан 2021 оны 11 сарын 11-ний өдөр ХасБанкинд нэгтгэсэн.
Ийнхүү нэгтгэснээс хойш ХасБанк нь Монголын Оюуны өмчийн газраас олгосон Барааны тэмдгийн гэрчилгээний дагуу “ХасЛизинг”, “XacLeasing” Барааны тэмдгийг хуулийн дагуу эзэмшиж, ХасЛизинг нь ХасБанкны Лизингийн газар болон зохион байгуулагдаж санхүүгийн түрээс, орон сууц, суудлын автомашины зээл дээрх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж байна.