- Монгол Улс даяар бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ажиллагсдынхаа өмнө бид үүрэг хүлээнэ;
- Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй;
- Тэд ажилгүй болно гэж санаа зовох ёсгүй;
- Цалин хөлс шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй эрүүл ахуйн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой;
- Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно;
- Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна;
- Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана;
- Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна;
- Энэхүү зарчмын дагуу ажиллавал бидний үйлчилгээ харилцагчийн санаанд нийцэж, ажиллагсад маань урамшиж, хувьцаа эзэмшигчид зохих өгөөжийг хүртэх болно;
- Ингэснээр бидний хийж буй ажил бидний Эх Орон – Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.
Month: Жилээр
Сайн Сайхан оршихуй- Ажил амьдралын тэнцвэртэй байдал
Эрүүл мэнд: өвлийн спорт, явган аялал, спорт тэмцээн зэрэг хөдөлгөөний идэвхийг сайжруулах, ач тусыг ойлгуулж эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилготой)
- Цасны баяр (цэвэр агаарт өвлийн спортыг сурталчилах, чийрэгжүүлэх)
- Явган аялал (багаараа аялах)
- Хас Цом (спортын 5 төрлийн наадам)
- Майхантай аялал
- Зөв хоололт (зөв хооллолтын талаар мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулах, зохион байгуулж буй арга хэмжээнд хоол цайнд эрүүл хүнс хэрэглэж сурталчилна)
- Сайн дурын дархлаажуулалт (ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээнд сайн дураараа хамрагдах)
- Бүх ажиллагсдын эрүүл мэндийн даатгал /Бүх ажиллагсад жил бүр эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ба урьдчилан сэргийлэх үзлэг бусад эмчилгээ үйлчилгээг хийлгэх боломжтой/
- Ээлжийн амралт (жилдээ хамгийн багадаа хоёр долоо хоногоор амралтаа биеэр эдлүүлэх бодлого баримтална)
Нийгэм соёлын арга хэмжээ:
- Бүх ажиллагсдын хурал (байгууллагын зорилт, зорилтуудыг таниулах, тайлагнах)
- Тэмдэглэлт баярын өдрүүдийг угтсан хөгжөөнт уралдаан тэмцээн
- Ажиллагсдын сонирхлын клубүүд
- Шинэ жилийн цэнгүүн, Цагаан сар, Наурыз, Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр зэрэг арга хэмжээнүүдийг үндэс, угсаа, нас, хүйс зэрэг болон бусад үзэл баримтлалаар хүн бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрч тэгш хандах бодлого баримтална.
Нийгмийн хариуцлага:
Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хэрэгжүүлэх сайн дурын үйлсэд оролцох боломжийг олгоход зорилготой
- Ногоон төгөл байгуулах, усны ундрагыг хамгаалах, гол цэвэрлэх
- Цусаа хандивлах
- Асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн иргэдэд туслах сайн үйлсийн аян.
- Ажилтны сургалт хөгжил
- Хувийн хөгжлийн болон мэргэжлийн ур чадварын сургалт
- Багийн болон хамт олны идэвхижүүлэх сургал
Auto Draft
Хэрэв та эрч хүчтэй, эелдэг найрсаг хамт олны нэг байхыг хүсэж байгаа бол өөрийн сонирхож буй албан тушаалд анкет бөглөн ирүүлж нөөцөд бүртгүүлээрэй.
Холбоо барих:
Email: hr@xacleasing.mn
Утас: 70112061.
Нөөцөд бүртгүүлэх форм
Зорилт:
Бид Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болно.
#шинийг, #шуурхай
Эрхэм зорилго:
Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашгийг эрхэмлэн харилцагчиддаа үнэ цэнтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж, насан туршийн түнш нь байх болно.
- Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк ЕСБХБ, Ногоон Уур амьсгалын сан НУАСан хамтран Монголын санхүүгийн түрээсийн салбарт ногоон уур амьсгалын санхүүжилтийг олгох боломжтой боллоо
- ХасЛизингтай хамтран $4 сая ам.долларын зээлийг бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох
- Уур амьсгалыг бууруулах, тэсвэрлэх чадвартай төслүүдэд санхүүгийн түрээс олгох
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), Ногоон Уур амьсгалын сан (НУАС) (https://www.greenclimate.fund/) Монгол улсын хамгийн том санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч ХасЛизинг (https://xacleasing.mn/) компанитай хамтран 4 сая ам.долларын зээлийг жижиг бизнес эрхлэгчдэд (https://www.ebrd.com/mongolia.html)олгосноор илүү эрчим хүчний хэмнэлттэй, үр дүнтэй бизнесийг бий болгох шинэ боломжууд бүрдэж байна.
ЕСБХБ-наас 3 сая долларын хөнгөлөлттэй санхүүжилт, Ногоон уур амьсгалын сангаас 1 сая ам.долларын хамтарсан санхүүжилттэй энэхүү зээлийг ЕСБХБ-ны Монгол дахь Ногоон эдийн засгийн санхүүгийн үйлчилгээ (ГЭФФ) төслийн хүрээнд (https://ebrdgeff.com/) хэрэгжүүлнэ.
ХасЛизинг нь ГЭФФ Mонгол төсөлтэй хамтарсан анхны лизингийн компани бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд эрчим хүч, усны нөөцийн ашиглалтыг сайжруулах өндөр гүйцэтгэлтэй технологид хөрөнгө оруулах санхүүгийн түрээсийг санал болгоно.
Тус санхүүгийн түрээсд эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлийн техник хэрэгсэл, хөдөө аж ахуйн усжуулалт, борооны ус хураах төхөөрөмж зэрэг технологийн хөрөнгө оруулалтууд хамаарна. Төслийн үр шим хүртэгчид Ногоон Технологи сонголтын (https://techselector.com/mongolia-en/) тусламжтайгаар уур амьсгалд ээлтэй технологийг сонгох мөн Японы НУАС-ийн зөвлөх багаас техникийн туслалцаа авах боломжтой.
ГЭФФ-Монгол нь эрэгтэй, эмэгтэй жендерийн тэгш байдлыг харгалзан ногоон технологийн зээлийн санхүүжүүлтийг олгоно.
ЕСБХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байсан Тогтвортой эрчим хүчний санхүүгийн үйлчилгээний амжилтын хүрээнд 35 гаруй эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай жижиг бизнесд 20 сая гаруй ам долларын санхүүжүүлтийг олгосон.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол дахь салбарын дэд захирал Ханнес Такакс: “ЕСБХБ анх удаагаа уур амьсгалыг бууруулах, тэсвэрлэх чадварыг сайжруулах төслүүдэд зориулж санхүүгийн түрээсийн зээлийг Монгол Улсын жижиг бизнес эрхлэгчдэд нээлттэй болгож байна. Санхүүгийн түрээсийн хүртээмжийг өргөжүүлэх, мөн санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь тухайн орны Банкны салбарын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Энэхүү стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүгийн түрээсийн олон жилийн мэргэшсэн туршлагатай ХасЛизинг компанитай хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна”.
ЕСБХБанк нь ГЭФФ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 27 орны 140 гаруй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 160,000 үйлчлүүлэгчдэд 4.2 тэрбум еврогийн санхүүжилтийг олгосон байна. Эдгээр төслүүд нь жилд CO2 ялгаруулалтыг 8.6 сая тонноор буурууласан байна.
Ногоон уур амьсгалын сан (НУАС), Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хамтын ажиллагааны хүрээнд НУАС нь ЕСБХБ-наас хэрэгжүүлсэн долоон хөтөлбөрийг 1.08 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж, 2.7 тэрбум гаруй долларын санхүүжилтийг хамтран олгосон байна. НУАС нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг дэлхийн хамгийн том уур амьсгалын сан юм.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) нь хувийн хэвшлийг хөгжүүлэх, дэд бүтцийн сайжруулалтыг дэмжих замаар Монгол улсад олон талт эдийн засгийг бий болгох, туслах зорилгоор ажилладаг. Банк нь 2006 оноос хойш тус улсад 113 төсөлд 1.8 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн.
МСМ Индастриал ХХК
JOHN DEERE брэндийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж |
Худалдааны төлөөлөгч 9906-0597 8900-4455 |
ХасЛизингийн мэргэжилтэн 8802-1500 8800-8185 |
Холбоос https://www.msmgroup.mn/ |
Энсада Трактрон ХХК
CASE IH, NEW HOLLAND брэндийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж |
Худалдааны төлөөлөгч 7010-9833 |
ХасЛизингийн мэргэжилтэн 9111-9867 8888-0545 |
Холбоос www.ensada.mn |
Шинжьюкү ХХК
MINDRAY брэндийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж |
Худалдааны төлөөлөгч 9910-8072 |
ХасЛизингийн мэргэжилтэн 8805-1364 8811-4033 9408-2790 |
Холбоос https://www.facebook.com/mongoliamindray/ |
Бүх төрлийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж |
Худалдааны төлөөлөгч |
ХасЛизингийн мэргэжилтэн 8805-1364 8811-4033 9408-2790 |
Холбоос https://www.facebook.com/monos.ett |