Categories
Нийлүүлэгчид Нүүрний слайд

НИЙЛҮҮЛЭГЧ ХЭРХЭН БОЛОХ ВЭ?

ХасЛизингээр дамжуулан машин механизм, тоног төхөөрөмжөө борлуулахаар хамтран ажиллах байгууллага нь дараах шалгуурыг хангасан байна. 

Үүнд:

  • Сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа;
  • Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, тухайн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан;
  • Үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлдэг, үзэсгэлэнгийн танхим эсхүл эд хөрөнгө борлуулах тогтмол сувагтай;
  • Аль нэг байгууллагын албан ёсны борлуулагч эсхүл төлөөлөгч бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл, итгэмжлэл авсан байх;
  • Тухайн эд хөрөнгийг 1 жилээс доошгүй хугацаанд худалдан борлуулсан туршлагатай;
  • НӨАТ төлөгч байгууллага байх;
  • Нийлүүлж буй бүтээгдэхүүндээ 6 сараас дээш хугацаатай баталгаат хугацаа өгдөг байх;
  • Шаардлагатай сэлбэг, эд ангийг нийлүүлэх буюу зуучлах боломжтой;
  • Баталгааны хугацаанд өөрийн нөөц бололцоогоор засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой, эсхүл зуучлах боломжтой;

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ ашиглан дараах салбаруудад ашиглагддаг хөрөнгүүдийг санхүүжүүлэх боломжтой.

Боломжит бүтээгдэхүүн:

  • Газар тариалангийн техник;
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж;
  • Эмчилгээ оношилгооны төхөөрөмж;
  • Зам, барилгын техник хэрэгсэл;
  • Уул уурхайн машин механизм;
  • Шинэ суудлын автомашин;

Үүсэх давуу талууд:

  • Компанийн борлуулалтаа нэмэгдүүлэх;
  • Худалдан авагчаа алдахгүй байх;
  • Бэлэн мөнгөний урсгалаа сайжруулах;
  • Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
  • Санхүүгийн хүрэлцээ муу байгаа харилцагчиддаа бүтээгдэхүүнээ борлуулах;

Хэрэв та дээрх шалгуурыг хангаж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ үү.

Энэхүү материал нь:

  • Хамтран ажиллах тухай албан бичиг;
  • Байгууллагын товч танилцуулга, бизнесийн түүх;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний болон НӨАТ-ын гэрчилгээний хуулбар;
  • Үйл ажиллагаанд нь тусгай зөвшөөрөл шаардагддаг бол лиценз, зөвшөөрлийн хуулбар;
  • Албан ёсны борлуулагч эсхүл төлөөлөгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлцэл, зөвшөөрөл, итгэмжлэлийн хуулбарууд;
  • Сүүлийн улирлын Санхүүгийн тайлан, борлуулалтын тайлан;
  • Санхүүгийн түрээсээр борлуулах барааны дэлгэрэнгүй танилцуулга болон үнийн санал, борлуулагч болон худалдааны төлөөлөгчдийн талаарх холбоо тогтоох мэдээлэл зэргээс бүрдэнэ.

Үүний дараа Компанийн зүгээс материалыг хүлээн аваад зохих шатны судалгааг хийж хамтран ажиллах тухай шийдвэр гарсны дараагаар та бүхэнтэй холбогдон “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн