Categories
Ерөнхий мэдээлэл Хүний нөөц

ХАМТ ОЛНЫ ДУНД ЗОХИОН БАЙГУУЛДАГ АРГА ХЭМЖЭЭ

Сайн Сайхан оршихуй- Ажил амьдралын тэнцвэртэй байдал 

Эрүүл мэнд: өвлийн спорт, явган аялал, спорт тэмцээн зэрэг хөдөлгөөний идэвхийг сайжруулах, ач тусыг ойлгуулж эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилготой)  

  • Цасны баяр (цэвэр агаарт өвлийн спортыг сурталчилах, чийрэгжүүлэх) 
  • Явган аялал (багаараа аялах) 
  • Хас Цом (спортын 5 төрлийн наадам) 
  • Майхантай аялал  
  • Зөв хоололт (зөв хооллолтын талаар мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулах, зохион байгуулж буй арга хэмжээнд хоол цайнд эрүүл хүнс хэрэглэж сурталчилна) 
  • Сайн дурын дархлаажуулалт (ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээнд сайн дураараа хамрагдах) 
  • Бүх ажиллагсдын эрүүл мэндийн даатгал /Бүх ажиллагсад жил бүр эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ба урьдчилан сэргийлэх үзлэг бусад эмчилгээ үйлчилгээг хийлгэх боломжтой/ 
  • Ээлжийн амралт (жилдээ хамгийн багадаа хоёр долоо хоногоор амралтаа биеэр эдлүүлэх бодлого баримтална)  

Нийгэм соёлын арга хэмжээ:  

  • Бүх ажиллагсдын хурал (байгууллагын зорилт, зорилтуудыг таниулах, тайлагнах) 
  • Тэмдэглэлт баярын өдрүүдийг угтсан хөгжөөнт уралдаан тэмцээн  
  • Ажиллагсдын сонирхлын клубүүд 
  • Шинэ жилийн цэнгүүн, Цагаан сар, Наурыз, Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр зэрэг арга хэмжээнүүдийг үндэс, угсаа, нас, хүйс зэрэг болон бусад үзэл баримтлалаар хүн бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрч тэгш хандах бодлого баримтална.    

Нийгмийн хариуцлага:

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хэрэгжүүлэх сайн дурын үйлсэд оролцох боломжийг олгоход зорилготой 

  • Ногоон төгөл байгуулах, усны ундрагыг хамгаалах, гол цэвэрлэх 
  • Цусаа хандивлах 
  • Асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн иргэдэд туслах сайн үйлсийн аян. 
  • Ажилтны сургалт хөгжил   
  • Хувийн хөгжлийн болон мэргэжлийн ур чадварын сургалт  
  • Багийн болон хамт олны идэвхижүүлэх сургал

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн