- Монгол Улс даяар бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ажиллагсдынхаа өмнө бид үүрэг хүлээнэ;
- Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй;
- Тэд ажилгүй болно гэж санаа зовох ёсгүй;
- Цалин хөлс шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй эрүүл ахуйн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой;
- Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно;
- Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна;
- Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана;
- Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна;
- Энэхүү зарчмын дагуу ажиллавал бидний үйлчилгээ харилцагчийн санаанд нийцэж, ажиллагсад маань урамшиж, хувьцаа эзэмшигчид зохих өгөөжийг хүртэх болно;
- Ингэснээр бидний хийж буй ажил бидний Эх Орон – Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.
Categories