Categories
Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН САЛБАР СТРАТЕГИЙН ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БОЛЖ БАЙНА

2013 оны 8 дугаар сарын 2, Улаанбаатар –Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/ болон Япон Улсын ОРИКС Корпорацийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр баталгаажуулснаар ТСНэгдэлийг стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болох зөвшөөрлийг олголоо гэж тус нэгдлээс мэдээлэв. ОРИКС Корпорацийг ТСН-ийн шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэх асуудлыг Монголбанкнаас холбогдох журмынхаа дагуу шийдвэрлэх юм. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Орикс Корпораци нь ТСН-ийн нийт хувьцааны 16 хувийг эзэмших болно. Орикс Корпорацийн энэхүү хөрөнгө оруулалт нь компанийн өмчлөлтэй холбоотой томоохон бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд одоогийн зарим хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шинэ хөрөнгө оруулагчдад худалдаж, зарим шууд бус хувьцаа эзэмшигчид шууд хувьцаа эзэмшигч болж байна.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ТСН-ийн одоогийн хувьцаа эзэмшигч Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ нь ТСН болон түүний охин компани болох ХасБанктай хамтын ажиллагааны хоёр гэрээ байгууллаа. ОУСК нь ТСН-ийн нийт хувьцааны 15 хувийг эзэмшдэг байсан бол энэхүү гэрээний үр дүнд 19 хувийг эзэмшихээр болов. ОУСК-ын ХасБанктай байгуулсан хамтын ажиллагаа нь цаашид банкны чадавхийг бэхжүүлэх болно.

Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд ТСН–ийн шууд бус хувьцаа эзэмшигчид байсан Монголын Алт /МАК/ Корпораци болон Ронок компани шууд хувьцаа эзэмшигч болно.

“Япон Улсын ОРИКС Корпораци Монголын санхүүгийн зах зээлд орж ирж байгаа нь олон улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад шинэ боломжуудыг нээх болно” гэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаяр тэмдэглэсэн юм. “Олон улсын хөрөнгө оруулагчид болон Монголын бизнес, байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хувьцаа эзэмшигчдийн тэнцвэртэй бүтэц нь Монголын санхүүгийн салбарын засаглал, байгууллагын чадавхийг бэхжүүлэх гол хөдөлгөгч хүч нь юм” гэж Монголбанкны ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргал онцлон хэлсэн байна. ТСН-ийн Гүйцэтгэх захирал Магваны Болд хэлэхдээ “Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчтай стратегийн түншлэлд нэгдсэнээр ТСН нь одоогийн бизнесийн үйл ажиллагаагаа улам хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ шинэ хамтрагч байгууллагын туршлага, ноу хау, сүлжээнд тулгуурлан бизнесийн шинэ салбаруудад хүчээ сорих зорилготой байна” гэв.

Япон Улсын Токио хотод төвтэй Орикс Корпораци (www.orix.co.jp) нь 1964 онд байгуулагдсан ба дэлхийн 27 улс орон, бүс нутагт даатгал, лизинг, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө болон аялал жуулчлал зэрэг салбаруудад санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг дэлхий даяар тархсан сүлжээ бүхий тэргүүлэгч компани юм.

ОУСК (www.ifc.org) нь ТСН болон түүний охинкомпаниудтай 1999 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2008 онд ТСН-ийн хувьцаа эзэмшигч болсон. ОУСК болон ТСН хамтран Хятад Улсын бичил ба жижиг бизнесүүдэд үзүүлэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Шинжан Уйгарын Автономит бүсэд бичил санхүүгийн компани байгуулсан.

Монголын Алт /МАК/ Корпораци (www.mak.mn) нь уул уурхай, агаарын тээвэр, барилга болон аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалттайМонголын томоохон компаниудын нэг юм. МАК нь ОУСК болон ТСН-тэй хамтран хөрөнгө оруулж Хятадын Шинжан дахь бичил санхүүгийн компанийг байгуулсан байна.

Ирланд Улсын Ронок (www.ronoc.ie) компани нь санхүүгийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт, удирдлагын зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2008 оноос Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байна.

Categories
Мэдээ мэдээлэл

ШИЛДЭГ ENTREPRENEUR

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR” арга хэмжээ 18 дахь удаагаа болж өнгөрлөө.

Монгол улсын анхны Лизингийн мэргэшсэн компани болох ХасЛизинг ХХК нь 2007 оноос эхлэн Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг Лизинг буюу Санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр олгож, үйл ажиллагааг сайжруулан Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан тул уг арга хэмжээнээс Лизингийн салбарын “ШИЛДЭГ ENTREPRENEUR-2014” шагналыг хүртлээ.

Categories
Мэдээ мэдээлэл

14 КОРПОРАЦИЙН МЭДЭЛД АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮГДЭЭРЭЭ БАГТДАГ

Автомашины үйлдвэрлэл 1890-д оноос эхтэй ажээ. Ялангуяа морьгүй тэрэг бүтээх ажилд Америкчууд ихээхэн хүч хөдөлмөр зарсан юм. Карл Бензийн бүтээсэн Вело загвар үйлдвэржилтийн эринд ихээхэн түлхэц болж хүн төрөлхтөн өнөөдөр бүгд машин унаж байна.

Ингэж 30 орчим жил энэ хоёр улс автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан ч 2009 онд БНХАУ 13,8 сая автомашин үйлдвэрлэж тэдний дээр гарсан юм

1929 оны Их Хямралаас өмнө АНУ дэлхийн автомашин үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурьтай байсан бөгөөд тухайн үед дэлхий даяар нийт 32,028,500 орчим автомашин хэрэглээнд нэвтэрсэн байжээ.

Харин үүний 90 хувийг нь Америкчууд үйлдвэрлэж байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкчуудын үйлдвэрлэл 75 хувь хүртэл буурсан бөгөөд 1980 онд Япончууд дэлхийд машин үйлдвэрлэлээрээ толгой цохиж эхэлжээ.

Ингэж 30 орчим жил энэ хоёр улс автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан ч 2009 онд БНХАУ 13,8 сая автомашин үйлдвэрлэж тэдний дээр гарсан юм. Өнөөдөр дэлхий дээр 100 орчим автомашин үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ тэдний дийлэнх нь ердөө 14 корпорацын мэдэлд байдаг.

Categories
Мэдээ мэдээлэл

ХАСБАНК ХУР СИСТЕМД НЭГДЛЭЭ

ХасБанк харилцагчийн бичиг баримтыг цахим хэлбэрээр бүрдүүлэх тогтолцоог орон даяарх бүх салбар тооцооны төвдөө нэвтрүүллээ.

Энэхүү систем нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс харилцагчийн мэдээлэл, лавлагааг авснаар харилцах хадгаламжийн данс нээх, төлбөрийн карт захиалах зэрэг банкны үйлчилгээ болон зээлийн үйл ажиллагааг хялбаршуулж, харилцагчид илүү хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж олгож байгаагаараа давуу талтай юм.

Жишээлбэл, Харилцагч та ХасБанкны аль ч салбарт хандаж зээлийн хүсэлт гаргахдаа хурууны хээгээ уншуулахад л хангалттай бөгөөд бид таны өмнөөс Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээ, ААН-ийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгө, Тээврийн хэрэгсэл, Нийгмийн даатгалын лавлагаагаа зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлж, зээлийн шийдвэрийг богино хугацаанд гаргах боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл та урьд өмнөх шиг хорооны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг олон төрлийн бичиг баримтуудыг цуглуулж, хувилж, нотариатаар батлуулж, цаг зав, мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.

Мөн энэхүү системийн нэг чухал давуу тал нь харилцагчдын хувийн хэргийг цахим хэлбэрээр бүрдүүлж, хадгалах, шаардлагатай өөрчлөлтийг цаг тухай бүр хийх, эргээд хурдан хугацаанд мэдээлэл авах бололцоог өгч буйн дээр улмаар цаасны хэрэглээг бууруулж зардал хэмнэх ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад, Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хялбарчилж, илүү хүртээмжтэй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг энэ оны эхнээс нэвтрүүлээд байгаа билээ.


Амьдралд – ашид хамтдаа.

Categories
Мэдээ мэдээлэл

ДУГААРТАЙ АВТОМАШИНЫ ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ХасЛизинг компани Toyota-Q үйлчилгээний хүрээнд Монгол Улсад албан ёсны борлуулагч байгууллагуудаас борлуулагдсан дугаартай Land Cruiser 200 автомашины Лизингийн үйлчилгээг эхлүүлж байна.

Үйлчилгээний нөхцөл:

  • Урьдчилгаа: 10%
  • Сарын хүү: 1.5%-1.6%
  • Хугацаа: 5жил хүртэл
  • Шийдэх хугацаа: 1 Өдөр
  • Автомашин: 2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн

Холбоо барих утас: 8801-5510, 8888-0545

www.toyota-Q.mn

Categories
Бүтээгдэхүүн үйлчилгээ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Эрхэм та үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байгаа бол бид танд хамгийн таатай нөхцөлтэй шуурхай, хялбар Лизингийн үйлчилгээг санал болгож байна.

Categories
Салбарууд

Төв Оффис

ХасЛизинг цамхаг, 5-р давхар, 1-р хороо, Бага тойруу,Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15170, Монгол улс

Categories
Салбарууд

Таван богд салбар

Таван Богд” ХХК-ийн Үзэсгэлэнгийн танхим, Олимпийн гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14230, Монгол улс

Categories
Салбарууд

MСM салбар

МСМ Групп ХХК-ийн байр, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-62, Үйлдвэрлэлийн бүс 17070, Улаанбаатар хот, Монгол улс

Categories
Тоног төхөөрөмж нийлүүлэгч Нийлүүлэгчид

Эйч энд Эйч ХХК

Бүх төрлийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмж
Худалдааны төлөөлөгч
7018-5000
ХасЛизингийн мэргэжилтэн
8805-1364
8811-4033
9408-2790
Холбоос
http://handh.mn/