Categories
Мэдээ мэдээлэл

ХАСЛИЗИНГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВЛАА

Азийн Хөгжлийн Банк нь Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудад зээл, хөрөнгө оруулалт, баталгаа гаргах, буцалтгүй тусламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан дэмжиж туслалцаа үзүүлдэг хөгжлийн олон талт байгууллага билээ.

Энэ удаад Азийн Хөгжлийн Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Монгол Улсад Лизингийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ХасЛизинг ХХК-д 10 сая ам.долларын санхүүжилт олголоо.

Тус санхүүжилт нь Жижиг, дунд бизнес эрхлэгчидэд шаардлагатай байгаа дэвшилтэт тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн шинэлэг үйлчилгээ болох Лизингийн үйлчилгээгээр дамжуулан олгох зорилготой юм.

Лизингийн үйлчилгээ нь нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжүүдийг олгодог давуу талтай үйлчилгээ юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн