Түрээсийн хүсэлт

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг и-мэйлээр авах эсэх

ХАСБАНК ХУР СИСТЕМД НЭГДЛЭЭ.

ХасБанк харилцагчийн бичиг баримтыг цахим хэлбэрээр бүрдүүлэх тогтолцоог орон даяарх бүх салбар тооцооны төвдөө нэвтрүүллээ.

Энэхүү систем нь төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс харилцагчийн мэдээлэл, лавлагааг авснаар харилцах хадгаламжийн данс нээх, төлбөрийн карт захиалах зэрэг банкны үйлчилгээ болон зээлийн үйл ажиллагааг хялбаршуулж, харилцагчид илүү хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж олгож байгаагаараа давуу талтай юм.

Жишээлбэл, Харилцагч та ХасБанкны аль ч салбарт хандаж зээлийн хүсэлт гаргахдаа хурууны хээгээ уншуулахад л хангалттай бөгөөд бид таны өмнөөс Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээ, ААН-ийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгө, Тээврийн хэрэгсэл, Нийгмийн даатгалын лавлагаагаа зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлж, зээлийн шийдвэрийг богино хугацаанд гаргах боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл та урьд өмнөх шиг хорооны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг олон төрлийн бичиг баримтуудыг цуглуулж, хувилж, нотариатаар батлуулж, цаг зав, мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.

Мөн энэхүү системийн нэг чухал давуу тал нь харилцагчдын хувийн хэргийг цахим хэлбэрээр бүрдүүлж, хадгалах, шаардлагатай өөрчлөлтийг цаг тухай бүр хийх, эргээд хурдан хугацаанд мэдээлэл авах бололцоог өгч буйн дээр улмаар цаасны хэрэглээг бууруулж зардал хэмнэх ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад, Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хялбарчилж, илүү хүртээмжтэй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг энэ оны эхнээс нэвтрүүлээд байгаа билээ.


Амьдралд – ашид хамтдаа.