ECБХБ(EBRD) МОНГОЛЫН ЛИЗИНГИЙН САЛБАРЫГ ДЭМЖИХЭЭР БОЛЛОО.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь 3 сая ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийн зээлийг төрөлжсөн лизингийн үйлчилгээг үзүүлдэг ХасЛизинг ХХК-д өгөх болов. Энэ хөрөнгө оруулалт нь жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэшчдэд санхүүгийн түрээсийн үйлчилгээ олгоход нэмэр чиглэгдэж байгаа бөгөөд тэр тусмаа машин механизм, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд голлон олгох юм.

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа салбар бөгөөд, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн шаардлага байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилт бий болгож байгаа юм. Монгол улсад албан бүртгэлтэй ажлын газруудын 90% нь жижиг, дунд үйлдвэрлэлүүд байдаг ба барьцаа хөрөнгөгүй, өмнөх санхүүгийн байдлаасаа болж урт хугацааны банкны зээлд хамрагдахад бэрхшээлтэй байдаг.

ЕСБХБ-ын Даатгал, Санхүүгийн Үйлчилгээний Газрын Дарга Ноэл Эдисон нь хэлэхдээ: “Энэ төсөл нь ЕСБХБ-ын Монголын лизингийн салбартай хамтарч ажиллаж байгаа анхных тохиолдол бөгөөд санхүүжилт дутагдаж байгаа жижиг, дунд бизнес эрхлэчдэд тус нэмэр үзүүлэхэд оршино. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь улс орны хөгжилд их хувь нэмэр оруулахаас гадна ажилгүйдлийн тоог багасгаж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлдөг их ач холбогдолтой салбар юм."

ХасЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Цэвэгжав нь хэлэхдээ: “ХасЛизинг бол Монгол улсын лизингийн салбарт тэргүүлэгч компани бөгөөд ЕСБХБ-ийн санхүүжилт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр дэмжихээс гадна манай харилцагч нарыг гадаад ханшны эрсдэлээс хамгаалах сайн талтай юм. ЕБСБХ-ээс авсан санхүүжилт нь Монгол төгрөгөөр олгогдож байгаа явдал нь харилцагч нарт мөн адил төгрөгийн олголттой ижил таатай нөхцлийг олгож байна."

2006 оноос хойш ЕСБХБ нь тус улсад дэд бүтэцийн хөгжил, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн ба санхүүгийн салбарын хөгжилд нийт 1 тэрбүм ам.доллартай тэнцэх хөрөнгийг санхүүжүүлсэн ба үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгийг эргэлтэнд оруулахад хувь нэмэр оруулсан билээ.

ЕСБХБ-ийн Хэвлэлийн Холбоо

11/13/2013