ШИЛДЭГ ENTREPRENEUR


Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "ENTREPRENEUR" арга хэмжээ 18 дахь удаагаа болж өнгөрлөө.

Монгол улсын анхны Лизингийн мэргэшсэн компани болох ХасЛизинг ХХК нь 2007 оноос эхлэн Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг Лизинг буюу Санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр олгож, үйл ажиллагааг сайжруулан Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан тул уг арга хэмжээнээс Лизингийн салбарын "ШИЛДЭГ ENTREPRENEUR-2014" шагналыг хүртлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.