Түгээмэл асуулт хариулт

1. ХасЛизинг ХХК болон ХасБанк нэг байгууллага уу?

ХасЛизинг ХХК болон ХасБанк нь ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК–ийн охин компаниуд бөгөөд удирдлага бүтэц зохион байгуулалтын хувьд тусдаа байгууллагууд юм. ХасЛизинг ХХК нь зөвхөн лизингийн үйлчилгээ үзүүлэгч компани.

2.Давхар зээлтэй байж болох уу?

Харилцагч та лизинг авах үед хэдэн ч зээл эсвэл лизингийн үйлчилгээ авсан байж болох ба гагцхүү орлого тань бүх зээл, лизингийг төлөхөд хүрэлцэхүйц байх.

3.Хэдэн оноос хойш үйлдвэрлэгдсэн машин лизингээр авч болох вэ?

Та ямар нэгэн тээврийн хэрэгсэл, машин механизм авах гэж зорьж байгаа бол тухайн техник тань 10 илүүгүй жилийн насжилттай байх ёстой юм. Жишээлбэл. 2013 онд та машин авах гэж байгаа бол та 2003 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин сонгоно гэсэн үг.

4.Хэдэн сар ажилласан байхыг шаардах вэ?

Хэрэв та:
- Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн багадаа 6 сар төлсөн байх;
- Хуулийн этгээд бол 12 сар үйл ажиллагаагаа явуулсан байх;
- Бизнес эрхлэгч бол 6 сар тухайн үйл ажиллагаагаа эрхэлсэн байх шаардлагатай.

5.Ямар үед НӨАТ төлөх вэ?

Санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хуулийн дагуу НӨАТ ноогддог бөгөөд ХасЛизинг ХХК нь НӨАТ төлөгч компани юм. Тиймээс та ХасЛизинг ХХК-ийн хамтран ажилладаг 100 гаруй бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас лизингийн зүйлээ сонгон авсан тохиолдолд НӨАТ төлөх асуудал үүсэхгүй болно. Харин НӨАТ төлөгч биш ААН, иргэнээс лизингийн зүйл авбал НӨАТ тооцож нэмж төлөх ба НӨАТ-н падаан буцаан авах боломжтой.

6. Барьцаа хөрөнгө шаардах уу?Урьдчилгаа төлбөрийн оронд байр барьцаалж болохуу?

Болохгүй. ХасЛизинг ХХК –ийн үйлчилгээний гол давуу тал нь барьцаа хөрөнгө шаарддаггүй ба тухайн авч буй техник нь барьцаа хөрөнгө болдог.

7. Лизингийн төлбөрийг зарим саруудад буюу орлого бага олдог саруудад бага төлж болох уу?

Болно. Гэхдээ анх санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед эргэн төлөлтийн хуваарийг бизнесийн онцлогоос хамаарч зохиох бөгөөд зарим саруудад зөвхөн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөн хүүгээ төлөх боломжийг олгодог. Жишээ нь: Хэрэв та хүнд даацын тээврийн хэрэгсэл лизингээр авч байгаа бол өвлийн улиралд 4 хүртэлх сар зөвхөн хүүгээ төлөх боломжтой.

8. Хүү ямар үед буурах вэ?

Хүү дараах тохиолдолд буурдаг. Үүнд:
- ХасЛизинг ХХК-аас давтан түрээс авч байгаа үед,
- Тусгай сурталчилгааны арга хэмжээний хүрээнд буюу хөнгөлөлттэй нөхцөл зарлагдсан үед.

9. Лизингийн төлбөрөө урьдчилж төлж дуусгаж болохуу?

Лизингийн төлбөрийг хүссэн үедээ урьдчилж төлөх боломжтой бөгөөд ямар ч нэмэлт төлбөр, торгууль ноогдохгүй.

10. Гадаад орноос лизингээр тоног төхөөрөмж, техник авч болох уу?

Та дэлхийн аль ч орноос тоног төхөөрөмж, техник лизингээр авч болно.

11. Даатгалыг өөр компаниар өөрсдөө хийлгүүлж болохуу?

Болохгүй. ХасЛизинг ХХК нь даатгалын зах зээлд тэргүүлэгч үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран харилцагч нартаа даатгалын хураамж шимтгэлийн хөнгөлөлттэй нөхцлийг санал болгодог.

12. Танайх салбартай юу?

ХасЛизинг ХХК нь Улаанбаатар хотод өөрийн төв байраараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хөдөө орон нутагт ХасБанкны бүх салбаруудаар дамжуулан үйлчилгээгээ хүргэдэг билээ.