ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн тухай

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь анх 2001 онд Хөгжлийн Алтан Сан ба Говийн Эхлэл гэсэн хоёр Банк Бус Санхүүгийн Байгууллага нэгдэж Х.А.С – ГЭ группийг байгуулснаар үүсгэн байгуулагдсан бөгөөд удалгүй нэрээ сольж энэ нэрээр олонд танигдсан билээ.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь банк санхүү, даатгал, лизинг, хамгаалалт аюулгүй байдал, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын нэгдэл бөгөөд гол хувьцаа эзэмшигчид нь ОУСК, ЕСБХБанк, Мерси Корпс, Голландын Триодос банк зэрэг олон улсад болон дотоодын нэр хүнд бүхий салбартаа тэргүүлэгч байгууллагууд байдаг.

Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн гол зорилго нь Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж эх дэлхий, эрдэнэт хүмүүн, эрүүл ашгийг дээдэлсэн тулгын гурван чулуу шиг зорилгыг биелүүлэхдээ хувь нийлүүлэгчдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээн шилдэг жишиг тогтоогч, эрч хүчтэй манлайлагч байхыг эрмэлзэнэ.

ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд ХасБанк, ХасЛизинг, ХасСекьюрити, ТэнГэр Даатгал, ТианРонг Кредит болон ТэнГэр Капитал хэмээх нэр бүхий охин компаниуд багтдаг юм.