Танилцуулга

ХасЛизинг компани нь Лизингийн үйлчилгээг дагнан эрхлэх зорилгоор 2007 онд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан салбартаа тэргүүлэгч лизингийн мэрэгшсэн компани юм.


Манай компани нь суудлын автомашин, үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг эрхэлдэг бөгөөд нийгэм, байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ техник технологиийг нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр монгол улсын аль ч өнцөг булан бүрээс авах боломжийг олгож байгаа билээ.

Мөн бид үйлдвэрлэл үйлчилгээ, тээвэр, барилга угсралт, хөдөө аж ахуй оффисын зориулалттай тоног төхөөрөмжүүдийг борлуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан нягт хамтран ажилладаг.