Тавигдах шаардлага

Аж ахуй нэгж бол:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байдаг бөгөөд бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг
  • Үүсгэн байгуулагдсанаас хойш сүүлийн 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж буй
  • Гүйцэтгэх удирдлагаас гадна 1-ээс доошгүй үндсэн ажилтантай
  • Үйл ажиллагаа тогтвортой эрхэлдэг, бизнесийн тодорхой байртай, эсхүл борлуулалтын тодорхой сувагтай
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөлт эмх цэгцтэй байх
  • Түрээсийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа шинжилгээний явцад бизнесийн үйл ажиллагааны орлого, мөнгөн урсгалаар түрээсийн төлбөрийг хүүгийн хамт бүрэн эргэн төлөх боломжтой байх

Бизнес эрхлэгч иргэн бол:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол Улсын иргэн байх
  • Бизнесийн үйл ажиллагааг 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж буй
  • Бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тодорхой ажлын байртай, эсхүл тогтсон борлуулалтын сувагтай
  • Бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын бүртгэл тооцоотой
  • Түрээсийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа, шинжилгээний явцад, бизнесийн үйл ажиллагааны орлого, мөнгөн урсгалаар үндсэн төлбөр болон түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх

Цалингийн орлоготой иргэн бол:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн байх
  • Албан байгууллага, аж ахуйн нэгжид 1 жилээс доошгүй хугацаанд хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтнаар ажиллаж буй, цалингийн тогтмол орлоготой
  • Санхүүгийн түрээсийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа, шинжилгээний явцад цалингийн орлого, өрхийн гишүүдийн бусад орлогоор түрээсийн зүйлийн өртөг, түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх