Санхүүгийн түрээс давуу талууд

Санхүүгийн түрээс гэж юу вэ?

Түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгоно.

Санхүүгийн түрээсийн давуу талууд (бэлтгэн нийлүүлэгч)

  • Бараа, бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  • Бизнесийн орлого, ашгийг өсгөх
  • Эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх
  • Бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх
  • Худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх
  • Хуучин худалдан авагчдаа алдахгүй байх

Санхүүгийн түрээсийн давуу талууд (Түрээслэгч)

  • Бэлэн мөнгөний урсгалыг сайжруулна.
  • Эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлнэ.
  • Тоног төхөөрөмжийг шинэчилснээр засвар
  • Үйлчилгээний зардал буурна.
  • Бүтээгдэхүүний гарц, үр өгөөж, ашигт ажиллагаа нэмэгдэнэ.
  • Үндсэн хөрөнгөд хөрөнгө оруулах боломжийг олгоно.
  • Татвар ногдох орлогыг бууруулна.

Санхүүгийн түрээс

Худалдаж авах

Сонголт

Түрээслэгч өөрөө хийнэ

Худалдан авагч өөрөө хийнэ

Орлого зарлагыг уялдуулах боломж

Орлого зарлагыг уялдуулах боломжийг сайн олгодог. Санхүүжилтын уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.

Мөнгөн хөрөнгийг нэг дор гаргадаг тул санхүүгийн зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал/Санхүүгийн төлөвлөлтийг хязгаарладаг.

Мөнгөн хөрөнгийн удирдлага

Мөнгөн хөрөнгө хүрэлцээ багатай үед авч ашиглаж, орлого олсноор төлөх бололцоотой, санхүүгийн дарамт бага

Хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байж худалдан авалт хийх

Засварүйлчилгээний зардал

Санхүүгийн түрээсийн гэрээгээр засвар, үйлчилгээ хийгдэх тул бага зардалтай байдаг. Өөрийн зардлаар засвар, үйлчилгээ хийгдэх тул эрсдэлийг өөрөө хариуцна.

Өмчлөл

Гэрээний хугацааны дараа

Шууд