НЭЭЛТТЭЙ AЖЛЫН БАЙР - ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Харилцагчдад санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, борлуулах, мөрдөгдөж буй журам зааврын хүрээнд бизнесийн судалгаа, шинжилгээг хийж шийдвэрлүүлэх, харилцагч нийлүүлэгч байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хариуцах;

МЭРГЭЖИЛ ТУРШЛАГА:

  • Эдийн засаг, банк санхүү, маркетингийн чиглэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн салбарт 2-оос доошгүй жил зээлийн чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшины мэдлэгтэй;
  • Шинжилгээ, судалгаа хийх, дүгнэлт гаргах чадвартай;
  • Албан бичиг, гэрээ, эрх зүйн актын төсөл бэлтгэх чадвартай;
  • Мэдээ, мэдээллийг бичгийн болон аман хэлбэрээр ойлгомжтой, цэгцтэй илэрхийлэх ур чадвартай;
  • Багаар хамтарч ажиллах, төлөвлөх, бие даах, илтгэх чадвартай;
  • Microsoft Office-ийн програм дээр ажиллах чадвартай;

ХОЛБОО БАРИХ:

Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ hr@xacleasing.mn хаягаар ирүүлнэ үү.

ХУГАЦАА: 2017.02.05

АНКЕТ: Татах