Зээл үү... Лизинг үү...

Санхүүгийн дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэгч ХасЛизинг ХХК нь та бүхэнд санхүүгийн боломж бололцоог нэмэгдүүлэх, мөнгөний урсгалыг тань сайжруулах шинэ лизингийн үйлчилгээгээ танилцуулж байна.

Та арилжааны банкууд болон бусад санхүүгийн байгууллагаас бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санхүүжилт авахдаа үл хөдлөх хөрөнгө барьцаалсан мөн их хэмжээний зээл төлөх хугацаа богино байгаа бол ХасЛизинг ХХК танд дараах хоёр шинэ лизингийн үйлчилгээг санал болгож байна.

  • Барьцаанд буй үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөх;
  • Зээлийн хугацааг уртасгах мөн нөхцөлөө сайжруулах замаар санхүүгийн шинэ гарцуудыг өөртөө нээж ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжийг олгож байна.

ЯМАР НӨХЦӨЛД ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?

  • Тухайн зээлийг ХасЛизинг компанийн лизингийн үйлчилгээрүү шилжүүлэх, нөхцөл сайжруулах хүсэлт гаргасан байх;
  • Нөхцөл сайжруулах зээлийн санхүүжилт нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, шинээр худалдан авахад зориулагдсан байх;
  • Үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж нь ашиглалтын горим алдаагүй, хэвийн үйл ажиллагаатай байх;
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Байнгын тогтвортой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, бэлэн мөнгөний орлоготой байх;

ЯМАР НӨХЦӨЛД ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ УРТАСГАХ ВЭ?

  • Тухайн зээлийг ХасЛизинг компанийн лизингийн үйлчилгээрүү шилжүүлэх, нөхцөл сайжруулах хүсэлт гаргасан байх;
  • Хугацаа уртасгах зээлийн санхүүжилтийн зорилго нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, шинээр худалдан авахад зориулагдсан байх;
  • Нөхцөл сайжруулах зээлийн үйлчилгээний хугацаа нь 5 жилээс дээшгүй байх;