Бүрдүүлэх материал

Аж Ахуй Нэгж бол:

  • Түрээсийн өргөдөл
  • Удирдах албан тушаалтан, үүсгэн байгуулагчид, нягтлан бодогчийн нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар
  • Удирдах албан тушаалтны сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Бизнесийн түүх, танилцуулга, одоогийн үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөө
  • ААН-ийн нотариатаар баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
  • Санхүүгийн түрээс авах тухай холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөл /Хувь нийлүүлэгчдийн хурлын проткол, ТУЗ-ын зөвшөөрөл г.м/
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МХГ-ийн дүгнэлт
  • Сүүлийн 2 жилийн болон хамгийн сүүлийн улирлын татварын албаар баталгаажуулсан санхүүгийн тайлангууд, аудитаар баталгаажуулсан тайлан
  • Санхүүгийн түрээсийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар /ХасЛизинг Маягт/
  • Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, бараа материалын жагсаалт/ХасЛизинг Маягт/
  • Авлага, өглөгийн тайлан, түүнтэй холбоотой гэрээ
  • Сүүлийн нэг жилийн дансны хуулга
  • Бэлтгэн нийлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудтай хийсэн гэрээ
  • Ажлын байр болон бусад түрээсийн гэрээ
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт, худалдан авах гэрээ, нэхэмжлэх

Бизнес эрхлэгч иргэн бол:

  • Түрээс хүссэн өргөдөл
  • Удирдах албан тушаалтан, гэр бүлийн гишүүд, нягтлан бодогчийн нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Бизнесийн түүх, танилцуулга, одоогийн үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөө
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МХГ-ийн дүгнэлт
  • Түрээсийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар/ХасЛизинг Маягт/
  • Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, бараа материалын жагсаалт /ХасЛизинг Маягт/
  • Авлага, өглөгийн тайлан, түүнтэй холбоотой гэрээ
  • Сүүлийн нэг жилийн дансны хуулга
  • Бэлтгэн нийлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудтай хийсэн гэрээ
  • Ажлын байр болон бусад түрээсийн гэрээ
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Нэмэлт барьцаа, батлан даалт хэрэгтэй бол түүнтэй холбоотой бичиг баримтууд
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт, худалдан авах гэрээ, нэхэмжлэх

Цалингийн орлогтой иргэн бол:

  • Түрээс хүссэн өргөдөл
  • Түрээс хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Санхүүгийн түрээсийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар /ХасЛизинг ХХК-ийн Маягт/
  • Цалингийн тодорхойлолт /ХасЛизинг ХХК-ийн Маягт/, Нийгмийн даатгалын дэвтэр
  • Өрхийн бусад гишүүдийн орлого тодорхойлох баримт
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт худалдан авах гэрээ, нэхэмжлэх